Сонголт|амиа хичээлт
2007-06-25,
Та сонголт хийгээгүй үедээ ч сонголт хийж байна гэдгээ мэдэх ёстой гэж Сартрын Экзистенциализм бол нигүүлсэнгүй үзэл зохиолд гардаг.Энэ надад их таалагдсаан...тэр тусмаа бусдын золиос болсон мэт, бусдад буруугаа тохох гэж яддаг хүмүүст ахин дахин тайлбарлаж, энэ талаар яримаар санагддаг юм. Таньд 2 сонголт байлаа гэж бодоход алийг нь ч сонгохгүй байх 3 дахь сонголт бас бий. Зохиол дээр хүн ламд хандаж буйгаар жишээ авсан байдаг, би зүгээр өөрийн ойлгосоноор тайлбарлах үүднээс илүү ойр жишээ авахыг оролдьё. Чамд нэг асуудал тулгарлаа гэж бодьё, хувийн хувьсгалын ямар ч чанартай байсан яахав, чи харин сонголтон дээрээ эргэлзэнэ...хэн нэгнээс зөвлөгөө авмаар санагдана. Энэ үед чи хэн нэгэнд хандана...энэ хандах хүнээ чи өөрөө сонгож байгаа болохоор эцсийн үр дүндээ энэ нь чиний л сонголт, чиний сонголт аль талруугаа хазайж байна, энэ хазайлтыг дэмжихээр хүнийг чи сонгоно...сонгосон хүн чиний хүссэн хариултыг өгөх нь мэдээж, ийм ч учраас л чи чухамдаа өөр хүнийг биш түүнийг сонгож байгаа хэрэг. Хүн ер нь хүссэнээ л сонсдог, хүн хязгааргүй аминч үзэлтэй. Ихэнх хүмүүс орой ТВ-ын зурхай үздэг байх, сонирхоод асуугаад үзээрэй...ихэнх нь сайн бол итгэнэ, муу бол тоохгүй гэж хариулна даа. Яг ийм байдлаар хүн найз нөхдөө сонгохдоо ч амиа бодож сонгодог...хүний бүх сонголт зөвхөн өөрт нь зориулагдсан байдаг, бүр бидний нэрлэж заншсан сайхан сэтгэлтнүүд хүртэл амиа хичээсэн...тэд энэ үйлсээсээ сэтгэл ханамж авч байгаа учраас л үүнийг хийдэг. Би бусдын төлөө, тэрний төлөө...ингэж ярьдаг хүмүүсийг сонсохоор, энэ бүхэн түүнд аз жаргал бэлэглэж байгаа учраас л ингэж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй, би зовж шаналан өөрийгээ золиосолж байна гэх хүмүүсийг сонсохоор шоолмоор санагддаг юм. Амиа хичээлт нь гэхдээ бас дотроо ангилагдан хэмжигдэж, түүгээр нь хүмүүс тухайн хүнийг шүүж, сайн хүн, муу хүн гэх мэтчилэн ялгадаг. Өнөөдөр надад 10000 төгрөг байлаа гэж бодьё. Би энэ мөнгөөр өдөр ганцаараа аятайхан, үнэтэйхэн хоол аваад идчихэж болно, эсвэл мөнгөгүй байгаа найзаа даагаад хооллож болно, эсвэл хоол идэлгүйгээр өлсөөд энэ мөнгөө Заяа охинд хандивлаж болно. Энэ бүгдийн үр дүн өөр, би эдгээр сонголтуудын альнаас нь илүү кайф авч чадах вэ гэдгээсээ хамаарч сонголт хийнэ.. мэдээж би 1-раа амттай хоол идэхэд тухайн үедээ сайхан байх ч хүн чанар гээч бяцхаан мэдрэмж дараа нь намайг хэмлэнэ...найзаа хоолонд даавал арай л илүү хугацаанд сайхан мэдрэмжийг мэдэрнэ, хандивласан тохиолдолд бүр илүү кайфтай, гэхдээ өлсөх мэдрэмж намайг бас зовооно гэдгийг мэдэх болохоор бараг үгүй л болов уу, 2 дахь сонголтыг хийх магадлал өндөр ч талыг нь хандивлаад талаар нь 1-раа хоол идэх гэсэн бас нэг сонголт байна. Ер нь хүнд хамгийн их сэтгэлийн таашаал бэлэглэдэг зүйл бол хүнд туслах гэдэгтэй хэн ч санал нийлэх биз.
Экзистенциализм зарим талаараа Буддизмтай тун төстэй...хүн өөрөө өөртөө эзэн нь гэдэг утгаараа, чиний амьдрал бол чиний л амьдрал, чи л сонголтоо хийнэ...Буддизмын онолоор амьдрал бол зовлон. Гэхдээ энэ сургаал нь чи эртхэн үхээд өг гэсэн үг биш, яаж зөв амьдрах вэ гэдэгт л сургадаг, Сизифын домгийг уншаагүй хүн байхгүй байх, бидний амьдрал бол чулуу түрэлт, бид энэ амьдралыг өөрсдөө сонгож ирээгүй...магадгүй бидний өөрсдөө сонгодоггүй 2 зүйл нь: чи хүн болох уу гэж хэн ч биднээс асуугаагүй, мөн чи үхэх үү гэж хэн ч асуухгүй байх. Тэгэхээр уг домогт Сизиф хэрхэн аз жаргалтай чулуугаа түрдэг шиг, хөндлөнгийн хүнд энэ нь зовлон мэт харагдавч тэр үүнийг хэрхэн жаргал болон хувиргаж буйн жишээгээр чулуугаа аз жаргалтай түрцгээе:) Зовлон үгүй, жаргал үгүй ээ гэж.
Дараагийн удаа А.Камюгийн Уналт гэдэг зохиолын талаар бичье, амиа хичээлтийн талаар жинхэнэ тод томруун дүрслэн бичсэн зохиол;)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
mongold chine bas existentialism sonirhdog hun bdag l um bna. Bi barag neg jiliin(unendee bol 2-3 jil) tursh "yu bolood" bgaag medehgui baahan humuusiin nom, kino, jujig sonirhood l bailaa deer ni punk rock tegeed sayhan mini buh sonirhoj yavsan humuus existentialismiin gol tuluulugchid gedgiig oilgoj mini amidral zogsson... Bi ehneesee yamar negen phylosof definition-g barij avch teriig sonirhdoggui, ehleed haidag, bachuurdag, buuljdug, daraa ni oldog bayarldag tavidag guitse
бичсэн волтрон (зочин) цаг: 18:20, 2010-09-07 | Холбоос | |
Сэтгэгдэл
2-хон настай хүүхэд уншаад ойлгохооргүй, магадгүй цаашдын төлөвшилд нь муу нөлөө үзүүлэхээр зүйлс их бий..хихи
Сэтгэгдэл
би бас дурлий
бичсэн telmen цаг: 15:06, 2007-07-14 | Холбоос | |
Сэтгэгдэл
Билгээг нэмсэн, хэрэгт дурла...дурла
Сэтгэгдэл
Ээлжийн амралт руу орж болдгүй, харсан чинь найзын жагсаалтанд чинь байдгүйн байна, хүний хувийн хэрэгт дурлах нь хүний л зан байхдаа, тээ
бичсэн Билгээ цаг: 19:14, 2007-07-05 | Холбоос | |
Сэтгэгдэл
Лазулизм ойлгохгүйлизм юмизм чинизм муулнаазм.
хүүхдийг ингэж яахнав дээ. хэхэ
за, тэр дээрхүүдтэй бол 90% санал нийлжаагаа болохоор өөрийнхөө бодлийг урсгамааргүй байна, залхуу хүрчлээ.
Би бол өөртөө дэндүү хайртай.
"Би чамд амьнаасаа илүү хайртай" гэж хэлж байгаа хүмсийг харахаар ёстой инээд хүрээд байдын...

бичсэн Билгээ цаг: 18:44, 2007-07-05 | Холбоос | |
Сэтгэгдэл
Яаг тийшд. Ер нь би бол аймар амиа хичээгч, бүүр зурхай дээр хүртэл намайг тэгээд байгаа юм. Эмэгтэй хүнтэй тохироогоо үзэхээр дандаа эмэгтэй нь тэвчээд Миркури(-) эрэгтэйг ойлговол энэ хос гайхамшигтай хос болно гэх жишээтэй. Нөгөөх л тэвчиж байвал миний хувьд бол хамаагүй л юм шиг байна. Угаасаа дураараа болохоор... Тэгэхээр над шиг амиа хичээгчийг тэсвэрлэх хэрэг эхнэрт маань гарна гээд бодохоор хөөрхийг өрөвдөөд байдгиймаа
Ер нь бол би өөрийгөө дэндүү шуналтай, бас дэндүү давруу, амиа хичээгч гэдгээ мэддэгийн. Би Монгол гэдэг газрыг Америк Японоос гоё болгочихоод эндээ амьдармаар байгаан. Тэгээд өөр тэр хужаа мужаа, америк Япон хэнд ч Монголыгоо, бас Монгол охидуудаа өгмөөргүй л байгаан... Энэ бол миний амиа хичээлтийн нэг хэлбэр.
Бас нэг нь бурхан багшийг дуурайж кайф авах явдал. Ядарч байгаа нэгэнд тусалчихаад өөрөө өлсөглөнгөөс кайф авч байх жишээтэй. Магадгүй сэтгэцийн согог энэ тэр гэж зарим нь хэлж магадгүйм гэхдээ яадгийн тээ... Тэхдээ мэдээж ийм сонголтыг олон хийхгүй. Заримдаа найзыгаа даанаа. Харин ганцаараа бол хичнээн амттай хоол идээд нээх кайф авдгүй л дээ... Гол нь хоолон дээр ярьдаг яриа энэ тэр, бас хөөрхөн эмэгтэйтэй хамт хоол идвэл... г.м зүйлээс нь кайф авдаг болохоор.. 2,3 сонголтыг л хийх байх даа.. Өөрөө өлсөж кайф авах нь садист талруугаа гэх бол уу? Нөгөө зодуулж өвдөлтөөс кайф авдаг хүмүүс шиг хэхэ Бас далийлтаас аймар кайф авдаг гэжийгаа.. Амьдрал гэдэг бол ер нь тэр чигээрээ кайфны цуглуулгашд... тэр чулуу түрдэг шиг...
Машинд мөргүүлснээс хойш ер нь бүх юм өнгө ороод л, нялцгай хоол амт ороод л сонин болоод байгаа Бас шуургатай хүйтэн, хаврын бүрхэг зэврүүн өдрүүдэд дуртай хүмүүс байдаг, дагаж гүйж байгаад тийм өдрүүдээс хүртэл кайф авч ч байх шиг... Гэхдээ өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэхээр санаснаараа байлгы гэвэл бас зөндөө юм хийх хэрэгтэйм даа...

яхав философи уншиж чадахгүй бол Достевский сайн унш... дээр нь бурхан багийн сургааль гээд асар ойлгомжтой бичкен ном байгаа... Манай шар дээлтийн хийсэн ганц сайн зүйл... ккк... ууг нь ч манай хүн муугүй орчуулагч шиг байгаамаа гсн за халих нь... изм энэ тэр гэж унших төвөгтэй ер нь... зүгээр кино номон дээрээс ойлгож авбал илүү амархан санагдаад байдын...
бичсэн sirus цаг: 16:39, 2007-06-26 | Холбоос | |
Сэтгэгдэл
Лазулизм ойлгохгүйлизм юмизм чинизм муулнаазм.
Сэтгэгдэл
хэ хэ би өөрийнхөө толгойг би бол ямар ч -изм -ийг ойлгохгүй эээ гээл хийцийм шиг байнаа. изм гээл уншсан чинь цаадхууд нь шууд бүрэлзээд явчжийн хэ хэ
бичсэн lazulum цаг: 15:58, 2007-06-26 | Холбоос | |
Сэтгэгдэл
Наад Каму, Сартр нарын алийг нь умшаагүйн байна.Гөлгөр тархийг минв үрчлээтүүлж үз.
Сэтгэгдэл
Ханамжииг максумчлах л суудал.
оновчтои сонголт
оновчтои сонголт
бичсэн Skitai цаг: 10:12, 2007-06-26 | Холбоос | |
Сэтгэгдэл
харин тэр сэтгэл ханамжийн ялгаа нь хүмүүжил, ухамсар юу ч юм маш олон зүйлээр бүрэлдэн төлөвшдөг байх...би хувьдаа өөрийгээ амиа хичээсэн гэж боддог ч бусдыг хохироох, гомдоох, үйл ойшоох гэх мэт байдлаар амиа хичээхгүй байхыг л оролдоно доо.Аль болон эерэг сайн үр дүнтэйгээр амиа хичээцгээж байя:)
Ер нь аль ч үед бусдыг өөрийн байран дээр тавьж/өөрийгээ бусдын байр суурин дээр тавьж үзэх нь зөв байх...зөвхөн өөрийн өнцөгөөс хараад туйлширдаг хүмүүс бас л амиа хичээж байгаам шүү.
Зассан: Friska хэзээ: 6/24/2007 10:31

бичих гэсэн чинь өөрийгөө илчлэх болох гээд байхын. би бол яг л ингэж боддог.
хүн өөртөө хамгаас илүү хайртай байх хэрэгтэй, өөртөө хамгаас илүү хайртайгаа мэддэг, хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. гэхдээ ухамсартай, уужуу ухаантай, хариуцлагатай...байвал зөвхөн хар амиа хоохойлоод явахгүй байх. өөрөөр хэлбэл ханамж авах үйлдэл нь бусдын тусын тулд ч болж ирдэг болов уу.
хэн нэгнээс зөвлөлгөө авахын тухайд бол яг тийм шүү. хүн өөрөө ухамсартай болон ухамсаргүйгээр дотроо хариугаа гаргачихаад түүн рүү нь "түлхэж" өгөх хүнээс л зөвлөлгөө авдаг. бүх тохиолдолд биш юмаа гэхэд ихэнх тохиолдолд. хүнд ярьж байх явцдаа өөрийнхөө бодол санааг цэгцэлж авдаг ч биз.